БИДНИЙ ТУХАЙ

“Грийн Фокус” ХХК нь “Грийн Фокус” группийн нэг салбар байгаль орчны аудитын компани юм. “Грийн Фокус” групп нь Монгол улсад байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа тогтвортой явуулж буй компаниудын нэгдэл юм. Түүнчлэн манай компани нь Монгол орны гол хотууд, аймгуудад өөрийн сүлжээг байгуулан үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна.

“Грийн Фокус” ХХК-ийн ажиллах хүч нь экологи, биологи, ойн инженер, газар зохион байгуулалт, байгаль орчны бодлого боловсруулагч мэргэжилтэй 6 ажилтантай ба байгаль орчны салбарт наймаас дээш жил ажилласан ажлын туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, олон улсад магистрийн зэрэг байгаль орчны чиглэлээр хамгаалж салбартай танигдан мэргэшсэн гишүүдээс бүрдсэн бүтээлч хамт олон юм. Мөн манай ажилтнууд нь байгаль орчны аудит бэлтгэх гүнзгийрүүлсэн шатны сургалтанд 100 хувь хамрагдсан үндсэн 4 аудитор, туслах
3 аудитороос бүрдэж байна.

Багийн гишүүдийн мэдээллийг доорх хүснэгтээр харуулав.

Нэрс Мэргэжил Байгаль орчны аудиторын гэрчилгээний дугаар Эрхэлсэн ажил үүрэг
1. О.Мэндбаатар Биологич 2015/137 Гүйцэтгэх захирал /Ерөнхий аудитор
2. Д.Ариунболд Экологич 2014/072 Менежер/Аудитор
3. Б.Тунсаг Экологич 2015/133 Мэргэжилтэн/Аудитор
4. Д.Эрдэнэ Байгаль орчны бодлого боловсруулагч 2015/136 Мэргэжилтэн/Аудитор
5. М.Амгалан Ой, модны  үйлдвэрлэлийн менежер Захиргааны менежер/ Туслах аудитор
6. Ж.Баянмөнх Экологич, Газар зохион байгуулагч GIS мэргэжилтэн/Туслах аудитор
7. Б.Цэцэнбилэг Хуульч Хуулийн мэргэжилтэн

Багийн гишүүдийн диплом, аудиторын гэрчилгээ, мэргэжлийн түүхийг хавсаргав.

“Грийн Фокус” ХХК нь шаардлагатай гэж үзвэл химич, технологич зэрэг мэргэжилтнүүдийг гэрээлэн авч ажиллуулах бүрэн боломжтой. Манай гишүүд нь олон улсын байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан мөн байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийж байсан зэрэг өргөн туршлагатай. Компанийн бүтцийг доорх байдлаар харуулав.

БИДНИЙ ЧАДВАР

Мэргэжлийн дадлага, ур чадвартаа түшиглэн “Грийн Фокус” ХХК нь дараах үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх боломжтой. Үүнд:

  • Байгаль орчны аудитыг олон улсын болон үндэсний бизнесийн байгууллагууд болон төсөл хөтөлбөрүүдэд холбогдох талуудын захиалгаар хийх;
  • Байгаль орчны аудитын чиглэлээр БОНХАЖЯ-наас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхитэй оролцон тал бүрийн дэмжлэг үзүүлэх;
  • Байгаль орчны аудитын холбогдох сургалт, сурталчилгааг зохион байгуулах;
  • Байгаль орчны аудитын чиглэлээр байгуулагдсан төрийн бус байгууллага, холбоодын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох;
  • Байгаль орчны аудиттай холбогдох хууль, тогтоомж, журмыг сайжруулахад өөрийн хувь нэмрийг оруулах;
  • Олон улсад болон дотоодод Байгаль орчны аудитын чиглэлээр туршлага солилцох аялал зохион байгуулах;
  • Байгаль орчны аудитыг хийхэд ашиглагдах технологи, тоног төхөөрөмж, хэм хэмжээг Монгол Улсад нэвтрүүлэх зэрэг болно.

БИДНИЙ ТУРШЛАГА

“Грийн Фокус” ХХК нь шинэ тутам байгуулагдсан хэдий ч манай компанийн багийн гишүүд холбогдох яамд болон бусад төрийн захиргааны байгууллагууд Монголын Мянганы сорилтын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), НҮБ ийн Хүнс Хөдөө Аж ахуйн Байгууллага (UNFAO), Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF), (Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GTZ), Францын Тахь Хамгаалах Холбоо (Association: TAKH), Нидерландын Тахь Хамгаалах Сан (FRPH), Шинэ Зеландын байгалийн хүрээлэн (NZNI), Адвентист Хөгжил Туслалцааны байгууллага (ADRA) зэрэг олон улсын байгууллага болон бусад салбарын байгууллагуудтай хоёр ба олон талт хамтын ажиллагааны байгууллагуудтай байгаль орчны засаглал ба бодлого, ТХГН-ийн менежмент, зэрлэг амьтдыг хамгаалах, нөхөн үржүүлэх, сэргээн нутагшуулах, ой хамгаалал, байгалийн гамшгийн менежмент, төслийн дизайн, үнэлгээ, мониторинг, байгаль орчны сургалт сурталчилгаа, шинжлэх ухааны судалгаа, олон улсын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоотой байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, үнэлгээ болон хот суурингийн хүрээлэн буй орчны менежментийн чиглэлээр ганцаарчлан болон хамтран ажиллаж байсан туршлагатай.
“Грийн Фокус” ХХК нь Перемиум Конкрит, Андсөүрвэй, Монре зэрэг компаниудын үйл ажиллагаанд байгаль орчны аудитын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн ба Ньюком Группын Салхин сэнсний Клин Энержи төсөлд мөн туршилтын аудитыг хийж гүйцэтгэлээ.