Ойн хэвийн өсөлтөнд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглодог.
УИХ-аас 2012 оны 5 сард Ойн тухай хуулийг баталсан. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлд ойд хориглох үйл ажиллагааны жагсаалтыг оруулжээ. Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараахи үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.Үүнд:
- Бүх төрлийн өсвөр мод, түүнчлэн жодоо, яшил, заг, тоорой, жигд, яргай, сухай, гандигар, тэс болон чацаргана, мойл зэрэг бүх төрлийн жимсний мод бутыг огтлох, хугалж гэмтээх
- Төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойгоос хуш, гацуур, нарсыг бэлтгэх, ашиглах
- Ойг хавтгайруулан огтлох аргаар мод бэлтгэх
- Ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүйгээр өвс хадах
- Ойжуулсан, ойн үр бэлтгэх зориулалтаар тусгаарласан болон тарьц, суулгац ургуулсан мод, үржүүлгийн талбайд мод бэлтгэх, мал бэлчээх
- Ойн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагатай зөвшилцөхгүйгээр эзэмшлийн ойд мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах зэрэг үйл ажиллагаа явуулах
- Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал зугаалгаар явах
- Байгалийн ойгоос зулзаган модыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн суулгах
- Барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд барилгын хэв хашмалын тулаасны зориулалтаар бөөрөнхий мод ашиглах
- Ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах
- Мод, сөөг нутагшуулах, тарималжуулахаар хийж байгаа туршилт, судалгааны ажлаас бусад тохиолдолд мод, сөөгний тарьц, суулгац импортлохыг хориглоно.
Эх сурвалж: Монгол Улсын Ойн тухай хуулиас
Contenttype: